Энэ он гарсаар голын ус, цас, шавар, элсэнд суусан, усанд боогдсон 44 удаагийн дуудлага Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-т бүртгэгдсэн байна.

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж, 187 иргэний амь насыг аварч, 90 тээврийн хэрэгслийг гол, уснаас татан гаргаж аюулгүй болгожээ.

Тухайлбал, НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид “Туул” голын усанд наймдугаар сарын 29-ний 14:00 цагт суусан автомашиныг татан гаргаж, гурван иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан талаар мэдээлэв.

                                                                        Эх сурвалж: ОБЕГ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн