Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд оршин хур хогийн цэгийг нүүлгэж, шинэ хогийг цэг байгуулан, халиа үерийн далан барьж байна.
Хуучин хогийн цэгийн 95 хувийг зөөж дарж булсан бол нийт 2350 м шороон далан барихаас 2000 м-ийг нь дуусгажээ. Шинээр гаргаж буй хогийн цэгийн 100мх100м газрыг 4 м гүн ухах ёстойгоос 90 хувийг нь гүйцэтгээд байна. Эдгээр ажлыг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны захиалгаар “Шадар хэвтүүл” ХХК хийж байгаа аж.
Мөн гүйцэтгэгч байгууллагын үйл ажиллагаанд Эрдэнэбулган сумын ЗДГТ, БОТХБТ-аас тогтмол хянаж байна. Цаашид шинээр гаргах хогийн цэгийн шороог зөөх, цэвэрлэгээ, тэгшилгээ хийх, 100м газар далан барих шаардлагатай юм.