Төв аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд холбогдох албаныхан хяналт, шалгалт хийжээ.
Мөн ил уурхайн аюулгүй байдлын дүрмийг мөрдөж ажиллаагүй, уурхайн талбайд тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг хангалтгүй, маркшейдрийн хэмжилт тогтмол хийдэггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагчийн хамтарсан албан шаардлага хүргүүлжээ.
Түүнчлэн тусгай зөвшөөрөлгүй талбайд үйл ажиллагаа явуулсан, ашигт малтмалын ашиглалт олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийгээгүй, Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан таван аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэхээр цагдаагийн байгууллагад харьяаллын дагуу шилжүүлээд байна.
Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох байгууллагаас хяналт, шалгалтыг үргэлжлүүлж байгаа талаар мэдээлэв.
Эх сурвалж: Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар