Баян-Өлгий аймгийн Бугат сумын гуравдугаар баг /аймгийн төвөөс урд зүгт 5 км, сумын төв/- 2 давхар барилгын дээвэр дээрээс 1 хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага мэдээлэл 08.24-ний өдрийн 12:24 цагт аймгийн ОБГ хүлээн авсан байна.
Ийнхүү тус аймгийн Онцгой байдлын газрын, Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход тус сумын Засаг даргын Тамгын газрын 2 давхар барилгын дээвэр дээр сууж байсан иргэн Н /32 настай, эмэгтэй/-г 12:45 цагт буулгаж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ.