Өнөөдөр: Монголын тариаланчдын үндэсний холбооноос мэдээлэл хийнэ

2022-08-24 09:331min0
uil yvdal

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10:00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлын талаар хэлэлцэнэ.

11:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

14:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Үндэсний мэдээллийн төвд

10:00 цагт Монголын хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумаас хөгжлийн төсөл хөтөлбөртэй холбогдуулан Засгийн газраас хийсэн мэдээллийг эсэргүүцэж энэ үйлдлийг таслан зогсоохыг шаардаж мэдээлэл хийнэ.

“Шонхор тауэр”-т

11:40 цагт УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн даргыг томилох тухай хууль бус үйлдэл гарсантай холбогдуулан мэдээлэл хийнэ.

Монгол Ньюс мэдээллийн төвд

11:00 цагт “Их хуралдай”-д илтгэл хэлэлцүүлсэн оюутнууд Японы залуус Монголын талаар, манай улсын залуус Японы тухай ямар ойлголттой байдгийг судалсан тухай мэдээлнэ.

12:00 цагт Монголын тариаланчдын үндэсний холбооноос мэдээлэл хийнэ. Буудай тариалахад шаардлагатай орцын үнэ 100-150 хувиар нэмэгдсэнтэй холбоотойгоор тариаланчид тонн буудайн ханшийг 1.2 сая төгрөг болгон өсгөх болсон талаар мэдээлнэ.

15:00 цагт Археологийн хүрээлэнгийн хамтын ажиллагаа, дундад зууны үеийн археологийн судалгааны зарим үр дүнгийн талаар Олон улсын Түрэг академи, Монгол Улсын ШУА-иас мэдээлэл хийнэ.

Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-нд

15:00 цагт Монгол Улсын ГХЯ, АНУ-ын Төрийн департамент хоорондын XV зөвлөлдөх уулзалт болон анхдугаар стратегийн яриа хэлэлцээ болно.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй