Тус тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Тэмүүжин, Д.Батнасангийн удирдлага дор 28 тамирчин хүч үзнэ.
Өчигдөр пүмсэ төрлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өсвөрийн ангилалд Н.Ариунзул, залуучуудын ангилалд Т.Болдбаатар, Б.Учрал нар амжилттай оролцлоо. Түүнчлэн Т.Болдбаатар “Өсөх ирээдүйтэй тамирчин” цомын эзэн боллоо.