Газар тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бүх орцын үнэ хөрш орнуудад үүссэн дайны нөхцөл байдал, ковидын цар тахлаас шалтгаалж 30-35 хувь өссөн. Тиймээс ХХААХҮЯ нь Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран үйлдвэрлэлийн бодит үнэ өртөг болон дэлхийн зах зээл дээрх үнэ ханш зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж, энэ жилийн буудайн үнэ тогтоолоо.
Хөдөө аж ахуйг дэмжих сан нэг тонн улаанбуудайг 880 мянган төгрөгөөс нэг сая байхаар төлөвлөжээ. Үүнд,
1-р ангиллын улаанбуудай 1 тонн-1,000,000 төгрөг
2-р ангиллын улаанбуудай 1 тонн-970,000 төгрөг
3-р ангиллын улаанбуудай 1 тонн-940,000 төгрөг
4-р ангиллын улаанбуудай 1 тонн-880,000 төгрөг байхаар тогтоолоо.