Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Их хуралдай” симпозиум өнөөдөр болжээ.

Япон улсын хувийн эмнэлгүүдийн хамгийн том групп Монголд зүрх судасны төв байгуулахаар болсон байна. Энэ талаар тус группийн захирал Шиничи Хигашиүэ өнөөдөр мэдээлэл өгч, одоогийн байдлаар СХД-ийн нэгдсэн эмнэлэг, 1 болон 3-р эмнэлэг, Япон-Монголын сургалтын эмнэлгүүдтэй танилцаад байгаа талаараа ярилаа.

Шиничи Хигашиүэ “Миний бие Япон улсад хамгийн томдоо ордог хувийн эмнэлгүүдийн Токүшүкай группийн захирал. Бид Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголд ирээд байна. Өнөөдрийн байдлаар манай багийнхан дөрвөн эмнэлэгтэй танилцлаа. Энэ эмнэлгүүдэд туслалцаа дэмжлэг үзүүлэхээр болсон. Одоогоор эмнэлгээ сонгоогүй байгаа ч Зүрх судасны мэс заслын төв байгуулахаар тогтоод байна” гэлээ.

Түүнчлэн “Манай Токүшүкай группийн үүсгэн байгуулагч Токүда Торао маань хамгийн сүүлийн үеийн эмнэл зүйн аргачлалыг дэлхийд түгээх зорилготойгоор группийг байгуулж байсан. Тэр хүсэл зорилгыг нь би уламжлан аваад хэрэгжүүлж байна. Зөвхөн хүний нөөцийг хөгжүүлээд зогсолгүй тоног төхөөрөмж, барилга байгууламж  байгуулахад хувь нэмрээ оруулах бодолтой байна. Энэ нь бидний алсын хараатай нийцэж байна.” гэлээ.

Яагаад заавал зүрх судасны төв байгуулахаар төлөвлөж байна вэ гэх асуултад “Би өөрөө Япон улсдаа хамгийн их зүрх судасны хагалгаа хийсэн эмч нарын нэг. Ийм учраас зүрх судасны салбар миний хувьд ойр байгаа юм. Манай группийн эмнэлгүүд ззүрх судасны мэс засал болон дотрын эмчилгээгээрээ алдартай. Мөн катетр болон дурангийн хагалгаагаараа тэргүүлдэг” гэв.

Түүнчлэн тус группийн өмнөх Ерөнхийлөгч 2002 онд тухайн үеийн Монгол Улсын Еөрнхийлөгчтэй эмнэлгийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Түүний хүрээнд 1-р эмнэлэгт 10 ширхэг гемодиализийн аппарат бэлэглэсэн гэлээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн