“Дархан-Уул аймгийн Залуу одонтой ээжүүд” ТББ-аас “Хичээлийн шинэ жилийг хэмнэлттэй давъя” уриатай “Өгье, Солъё, Худалдъя” арга хэмжээг зохион байгуулж байна. Уг үзэсгэлэн худалдаа “Дархан хотын Соёл амралтын хүрээлэн” ОНӨААТҮГ-ын “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд болж байна.

Ээжүүдийн хувьд “Миний Монгол” цэцэрлэгт аюулгүй, амар тайван, орчинд хүүхдүүдээ тоглуулж, агаарлуулах зуур хүмүүстэй уулзаж, солилцоо хийхэд таатай байгааг ярьж байна. Учир нь хэрэглэж байсан сурагчийн форм хямд үнээр авахыг хүсвэл өөрийн хүүхдүүдийнхээ багадсан болон томдсон, хэрэглэдэггүй хувцсыг худалдах, солих нөхцлөөр өрхийн орлогоо нэмэх боломжтой аж. Мөн уг худалдааг сонсоогүй ээжүүддээ уриалж таны хүүхдэд багадсан, хэрэгцээгүй болсон ч өөр хэн нэгэн хүүхдэд хэрэгтэй байгаа эд зүйлсийг бусдад өгөхийг хүсвэл миний монгол цэцэрлэгт хүрээлэнд хүрэлцэн ирэхийг уриалж байна.

Нийгэмд чухал хэрэгтэй, цаг үеэ олсон арга хэмжээг зохион байгуулахад дэмжиж, худалдаа эрхлэх нөхцлөөр хангасан Дархан хотын Соёл амралтын_хүрээлэн ОНӨААТҮГ-ын хамт олон, удирдлагад “Дархан-Уул аймгийн Залуу одонтой ээжүүд” ТББ-ын хамт олон талархаж байгаагаа илэрхийлж байлаа.

                                                                                                MONTSAME

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн