Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “2022 оны наймдугаар сарын үнэ шинэчлэгдсэн. Дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор Монголд дизель болон АИ-95 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр буурч байна.
Дэлхийн зах зээл дээр сүүлийн хоёр жилийн хугацаанд түүхий газрын тосны үнэ сар дарааллан өсөж байсан бол эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотойгоор сүүлийн сар үнэ унасан. Түүхэн дээд хэмжээндээ 135 ам.доллар хүрч байсан бол өчигдрийн байдлаар нэг баррель нь 96 ам.доллар болж буурсан.
Харин АИ-92 шатахууны үнэ он дуустал 2,390 төгрөг хэвээр байна. Есдүгээр сард дизель түлшний үнэ дахин буурах болов уу гэсэн хүлээлттэй байгаа.
Ургац хураалтын цаг болж энэ үед дизель түлш гол хэрэглээ болдог. ХХААХҮЯ-наас ургац хураалтын үед 10,000 орчим тонн дизель түлш шаардагдах гэсэн тооцоолол ирүүлсэн. Энэ хэмжээний дизель түлшинд хавар ургац тарих үед байсан үнийг өсгөлгүй тогтворжуулах арга хэмжээг авахаар Засгийн Газрын тогтоол гарсан. Үнийн бууралт үүнд эергээр нөлөөлнө гэж үзэж байна”
1 comment
Ustei tomsogoo