Пара буудлагын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 15-25-нд БНСУ-ын Чанвон хотод зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ш.Буянзаяагийн удирдлага дор Г.Ганзориг, А.Ууганцэцэг нар өрсөлдөж байна.
Харин А.Ууганцэцэгийн хувьд олон улсын анхны тэмцээндээ өрсөлдөж байна. Тэрбээр энэ сарын 24-нд P2 дасгалд цэц мэргэнээ сорино.