Шадар сайд С.Амарсайхан “Тоёота сэйлс Монголиа” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ясуо Оучиг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.

Дэлхий нийтээрээ хосолсон хөдөлгүүрт буюу hybrid автомашиныг сонгон унаж байна. Хэдийгээр энэ төрлийн автомашин нь шатахуун бага зарцуулдаг ч түүнээс гарах хаягдал батарейг хэрхэх нь дэлхий нийтэд асуудал дагуулаад буй. Манай улсад ч энэ асуудал тулгамдаж байгааг Шадар сайд С.Амарсайхан онцоллоо хэллээ.

Байгаль, экологид хортой, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хаягдал батарейг цаашид хоргүйжүүлэхэд гол нийлүүлэгч компанитай хамтран ажиллах хэрэгтэйг дурдаж, дараа дараагийн уулзалтуудыг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Зам тээврийн яамтай хамтран зохион байгуулахаар тогтлоо.

Шадар сайд С.Амарсайхан, “Манай улсад жилд 80 мянга гаруй автомашиныг Япон улсаас оруулж ирдэг. Энэ нь жилд дунджаар 300 сая ам.доллар урсаж байна гэсэн үг. Энэ тоо  цаашид ч нэмэгдэнэ. Хосолсон хөдөлгүүрт автомашиныг сонгон хэрэглэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь агаарын бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэх ч хаягдал батарей тулгамдсан асуудал болоод байна. Манай улсад энэ төрлийн хаягдлыг устгах, дахин боловсруулах боломж, нөхцөл одоогоор байхгүй. Тиймээс “Тоёота моторс” корпорац гол нийлүүлэгчийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд хаягдал батарейг дахин боловсруулах, сөрөг нөлөөллийг бууруулахад анхаарал хандуулах цаг нь болсон гэж бодож байна. Монгол Улсын Засгийн газраас ч энэ чиглэлд анхаарч, Автомашин импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх шаардлага тавих болно” гэсэн юм.

By updown

2 thoughts on “С.Амарсайхан: Автомашины хаягдал батарейг дахин боловсруулахад “Тоёота моторс” корпорацтай хамтарна”
  1. Маш зөв зүйл шүү! Хаягдал баттерейг хямгадахгүй бол үнэхээр замбараагүй, байгаль орчинд хор уршиг тарьж байгаа. Бид одоохондоо мэдэхгүй байгаа болохоос удахгүй хөрсний бохирдол толгойны өвчин бодох байх шүү.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн