Улаанбаатар хотод 2023 оны наймдугаар сарын 16-23-нд “Улаанбаатар-2023” нэрийн дор Зүүн Азийн залуучуудын наадам болох юм.
Энэ хүрээнд Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын танхимд Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хорооны дэргэдэх дэд хорооны гурав дахь удаагийн хурлыг зохион байгуулав. Тус хороо гурав дахь удаагаа хуралдаж буй нь энэ юм. Энэ удаагийн хурлыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан ахалж, уг наадмын ажлын явцтай танилцаж, хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлттэй холбоотой тайлан, зөвлөмжтэй танилцан саналаа хэлэв. “Улаанбаатар-2023” наадмын уриа нь:
📌 “Хамтдаа цуглаж”
📌“Хамтдаа мөрөөдөж”
📌“Хамтдаа бүтээе”
Энэхүү наадам нь спортын 12 төрөл (бадминтон, бокс, волейбол, жүдо, таеквондо, сагсан бөмбөг, усанд сэлэлт, хөлбөмбөг, хөнгөн атлетик, ширээний теннис, чөлөөт бөх, и-спорт)-д өрсөлдөөн өрнөх бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэн, Налайх дүүрэг дэх хөнгөн атлетикийн талбай, Спортын төв ордон, “Уран ган” цогцолбор, Сүхбаатарын талбай, “Аса цирк”, Монголын хөлбөмбөгийн талбай, “Степп арена”, Улаанбаатар усан бассейн, Баянгол дүүргийн спорт цогцолбор, “УБ Арена” зэрэг байгууллагуудад тэмцээн уралдаан бусад арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус наадамд 2000 орчим тамирчин оролцох төлөвтэй бол 350 шүүгч, 200 сайн дурын ажилтан, гадаад, дотоодын 200 сэтгүүлч ажиллана. Нэмж хэлэхэд Хятадын Тайванийн Тайчун хотноо зохион байгуулсан ЗАОХ-ны Зөвлөлийн хурлаар Улаанбаатар хот Зүүн Азийн Залуучуудын наадмыг 2023 онд зохион байгуулах эрх авч гэрээнд гарын үсэг зурсан билээ гэв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн