Жил бүрийн есдүгээр сарын 16-ны өдөр Итали улсад тэр дундаа Верона хотод энэ хорвоогийн хамгийн эмгэнэлт бүтээл болох Шекспирийн зохиолын баатар Жульеттагийн төрсөн өдрийг тэмдэглэдэг аж.
Дурлалт бүсгүй Жульетта Капулеттийн төрсөн өдөрт зориулан жүжиг, багт наадам, фестиваль, кино үзвэр үзэсгэлэн гээд баярын олон арга хэмжээ зохиогддог байна. Мөн энэ өдөр мэргэжлийн зохиолч нарт «Scrivere per amore» хэмээх уран бутээлийн шагнал гардуулах ёслол болдог ажээ.
Түүний амьдарч байсан буюу Жульеттагийн байшин — XIII зуунд баригдсан хэмээн үздэг бөгөөд их засвар хийгдсэний дараа 1997 оноос Шекспирын жүжигт зориулан музей болгон олон нийтэд үзүүлэх болжээ. Жуулчид үзэгчдийн анхааралыг 1972 онд бүтээгдсэн Жульеттагийн хүрэл хөшөө илүүтэй татдаг ба түүний баруун хөхөнд хүрэх нь дурлалт хосуудад аз жаргал авчирдаг хэмээн билэгшээдэг ажээ.
Ингэж “хүрч оролдсоор” байгаад энэ онд барималд гэмтэл гарч баруун “аз жаргал” бэлэглэгч мээмэнд цуурал үүсэж баруун гар нь хугарах дөжээ ингэснээр хотын захиргаанаас хөшөөг музейгээс татан авч оронд нь хуулбарыг нь байшингийн орох хаалганы өмнө байрлуулсан ажээ. Мөн жуулчид хайр дурлалаа илэрхийлсэн зурвасаа аркны хэсгийн хананд нь наадаг бөгөөд ингэхдээ заавал бохь ашигладаг бичигдээгүй дурэмтэй гэнэ. 2010 онд бүтээгдсэн “Жульеттад бичсэн захидал” хэмээх кинонд энэ тухай тодорхой гардаг.
Хэдий тийм ч энэхүү байдал нь хотын захиргаанд таалагдаагүй тул 2012 оноос ийм үйлдэлд торгууль тавих болж хананд нь тусгай захидлын хайрцгийг байрлуулжээ. Үүнээс гадна энэ байшингийн хаягаар Жульеттэд жил бур 5000 гаруй зөвлөгөө хүссэн, хайр дурлалын эмзэг асуудлаа бас нууцaa дэлгэсэн захидлууд мөн тийм тооны цахим захидал ирдэг бөгөөд ирсэн захидал бүрийн хариуг заавал эзэнд нь илгээдэг ажээ.
Энэхуү захидлын хариуг нь Giulio Tamassia-н санаачлагаар 1972 онд байгуулагдсан Club di Giulietta -н сайн дурынхан илгээдэг байна. Уншигч та захидал илгээмээр байгаа бол хаяг нь: Via Cappello, 23, Casa Di Giulietta, Verona, Italy…..
Баатар Батхуяг