Бие махбодийн хувьд боловсорч, хууль ёсны дагуу насанд хүрэх нь таныг автоматаар төлөвшихөд хүргэдэггүй. Зарим хүн бие бялдрын хувьд өсөж томорсон ч сэтгэл хөдлөл нь насанд хүрэхэд хол зайтай байдаг. Тэгвэл насанд хүрсэн хүн гэж хэлэхийн тулд ямар зан суртахууныг өөртөө суулгасан байх ёстой талаар Brightside агентлаг нийтэлснийг орчуулан хүргэж байна. Уншсаныхаа дараа та өөртөө дүгнэлт хийгээрэй.
1. Сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг байх
Хэн нэгнийн үйлдэлд амархан уурлаж бухимдахын оронд өөрийн сэтгэл санааны байдлыг хянах хэрэгтэй. Нас бие гүйцсэн байна гэдэг нь та сэтгэлийн хөдлөлөөс ангижирч, хор хөнөөлтэй байдлаар хариу үйлдэл үзүүлэхгүй байх юм. Энэ нь таныг хэр төлөвшсөн болохыг илтгэдэг.
2. Өөртөө болон үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх
Хүмүүс өдөр бүр сонголт хийдэг. Тэдгээр сонголт нь үр дагавар дагуулдаг. Насанд хүрсэн хүн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх болно.
3. Өөрт байгаа зүйлдээ талархах
Насанд хүрсэн хүний бас нэг шинж чанар бол өөрт байхгүй зүйлдээ гомдоллохын оронд талархах явдал юм.
4. Та өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх
Өөрийгөө байгаагаар нь хүлээж авах нь тийм ч хялбар биш, ялангуяа бусад хүн таныг өөрчлөгдөх хэрэгтэй гэж байнга сануулах үед. Насанд хүрснээр өөрийгөө дорд үзэж, бусад хүнд таалагдах гэж хичээхээ больж, өөрөө илүү таалагдах болно.
5. Мэдэхгүй зүйлээ ухамсарлах
Хүн бүх зүйлийг мэдэх боломжгүй гэдгийг олж мэдэхэд төлөвшил хэрэгтэй. Хэрэв та насанд хүрсэн бол бардамналаа хойшлуулж, залуу хүмүүсээс ч сурахад бэлэн байх болно.
6. Бусдад анхаарал хандуулж, бусдын төлөө золиос гаргадаг байх.
Өрөвч сэтгэлтэй байх нь төлөвшихийн нэг хэсэг юм. Үргэлж өөрийнхөө сонирхлыг хамгийн түрүүнд тавихын оронд бусад хүниы талаар бодож, өөрөөсөө золиос гаргах нь насанд хүрсэн хүний шинж. Бусдын амжилтад атаархахаас илүү тэдний амжилтыг хамт тэмдэглэх болно.
7. Даруу байх
Төлөвшсөн хүн бол өөрийн амжилтад бардахгүй. Та бусад хүнд шударга, хүндэтгэлтэй хандах болно. Бусдаас илүү гарахын тулд өөрийгөө сурталчлах шаардлагагүй гэдгийг та мэднэ.
8. Уян хатан байдлыг харуулах
Бүх зүйл үргэлж төлөвлөснөөр болдоггүй. Төлөвшихийн тулд та нөхцөл байдалд дасан зохицож, хөл дээрээ босох чадвартай байх хэрэгтэй. Зөрүүд, хатуу, уур уцаартай, хуруугаараа чичлэн бусдыг буруутгадаг зан нь зөвхөн төлөвшөөгүй хүмүүсийн хийдэг үйлдэл юм.
9. Бусдыг шүүхгүй, нээлттэй байдаг
Та бүх зүйлийг өөр өнцгөөс харахыг хичээж, тэдний оронд өөрийгөө тавьж, тэднийг ойлгоход нээлттэй байдаг.
10. Өсөн дэвжиж, сайжрах боломж байдгийг мэдэх
Сайжруулах зүйл үргэлж байдаг гэдэгт та итгэдэг. Амьдрал бол суралцах бөгөөд та өөрийгөө илүү сайн болгохыг үргэлж хичээдэг.
Эх сурвалж: П.Баярхүү пэйж хуудас
2 comments
үүнийг бүгд л мэднэ
Daisogiin monhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh