Туул голын сав газрын захиргаанаас баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний биелэлтэд БОАЖ-ын яамнаас хяналт тавин ажиллажээ.
Шалгалтаар Булган аймгийн Дашинчилэн сумын “Доргонот” нэртэй газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Батбродерс” ХХК нь хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан, техникийн тос, масло болон унд ахуйн хаягдал бохир усыг хөрсөнд шингээж бохирдуулж байсныг илрүүлсэн байна. Мөн уурхайн ухлагийн бохирдолтой усыг Туул голд шууд нийлүүлж байсан зөрчлүүдийг илрүүлэн, нийлүүлсэн хэсгээс бохирдлын хэмжээг тогтоох зорилгоор шинжилгээнд дээж авч, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоожээ.