“Парис-2024” олимпын наадмын хөтөлбөрт брейк бүжгийг шинээр спортын төрөл болгож нэмж оруулжээ. ОУОХ-ноос брейк бүжигчдийн олимпын эрх авах форматыг баталсан байна. Парисын олимпод эрэгтэй, эмэгтэй тус бүр 16, нийт 32 бүжигчин өрсөлдөнө. Эднээс 20 нь 2024 оны 3-6-р сард зохиогдох гурван үе шаттай тэмцээнээс эрхээ авах юм. Мөн таван эрэгтэй, таван эмэгтэй тамирчин тивүүдийн тэмцээнээс эрхээ авах учиртай.

Тухайлбал, Ханжоугийн Азийн наадамд түрүүлсэн тамирчин олимпын эрхээ шууд авна. Үүн дээр 2023 оны ДАШТ-д түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг бүжигчин нэмэгдсэнээр 32 тамирчин бүрдэх болно.

Нэг улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин олимпод оролцож болох бөгөөд тамирчид ганцаарчилсан төрөлд хасагдах системээр өрсөлдсөөр олимпын медальтнууд тодрох аж.
“Ханжоу-22” 19 дэх удаагийн азийн наадам нь ирэх оны 09-р сарын 23-наас 10-р сарын 8-ны өдрүүдэд БНХАУ-д зохион байгуулагдах юм.

Б.Хүслэн

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн