Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан уулын Нүхтийн аманд 21 настай иргэн өчигдөр алга болсон гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Тус дуудлагын дагуу Аврах ангиас эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулаад байв.
Нүхтийн аманд алга болсон тухайн иргэн зүүн хойд зүгт 3.5 км зайд Арцатын аманд уулын бэлд аялж явсан аялагч нартай 12:00 цагт таарснаар ар гэрийнхэнтэй холбогдож хүлээлгэн өгсөн гэсэн мэдээллийн дагуу эрлийн ажиллагааг зогсоосон байна.
Аялал зугаалгаар ногоон бүсэд зорчихдоо нэгдсэн зохион байгуулалттай, нэгийгээ бүртгэж, сонор сэрэмжтэй анхаарал болгоомжтой аялж амрахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.