Иргэн С нь Хан-Уул дүүргийн 4-р хороо, Богдхан Уулын Нүхтийн Аманд гэр бүлийн хамт зугаалж яваад сураггүй болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоосон тухай ОБЕГ-аас мэдээллээ.
Учир нь иргэн С нь алга болсон газраас зүүн хойд зүгт 3,5 км зайд Арцатын аманд уулын бэлд аялж явсан аялагч нартай 12:00 цагт таарсан байна. Ийнхүү түүнийг аялагчид ар гэрийнхэнтэй холбогдож хүлээлгэн өгсөн гэсэн мэдээллийн дагуу эрлийн ажиллагааг зогсоосон байна.
Аялал зугаалгаар ногоон бүсэд зорчихдоо нэгдсэн зохион байгуулалттай, нэгийгээ бүртгэж, сонор сэрэмжтэй анхаарал болгоомжтой аялж амрахыг онцгой байдлын ерөнхий газраас иргэдэд анхаарууллаа.
Б.Хүслэн