Өнгөрсөн хоногт 179 хүн коронавирусийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдаж, нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 961,171 боллоо.
Шинээр батлагдсан тохиолдлуудын:
- 136 нь Улаанбаатар хотод
- 43 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Өнгөрсөн 24 цагт 923 хүн эдгэрснийг ЭМЯ мэдээллээ. Харин 13,787 хүн хяналтад байна.
Орон нутгийн тухайд дараах гурван аймагт PCR-аар баталгаажсан халдварын тохиолдол бүртгэгдэв.
Баянхонгорт – 4
Өмнөговь аймагт – 37
Сүхбаатар аймагт хоёр тохиолдол тус тус батлагджээ.