Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хөдөө аж ахуйн их сургууль”-ийн оюутны 2 дугаар байр, автозамын зорчих хэсэг суудлын автомашин байшин мөргөж, жолооч нь бүхээгтээ хавчуулагдсан осол гарчээ.
Тодруулбал энэ сарын 7-ны өдрийн 06:36 цагт ослын талаарх дуудлагыг хүлээн авсан байна. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход нийслэлийн Баянзүх дүүргийн харьяат иргэн Т /18 настай, эрэгтэй/ согтуугаар “Жи-500” загварын суудлын автомашиныг жолоодож яваад оюутны 2 дугаар байрыг мөргөж, жолооныхоо хүрдэнд хөл хэсгээр хавчуулагдсан байжээ.
Аврагчид задаргааны багаж ашиглан жолоочийг гаргаж авсан бөгөөд нийслэлийн ЯТТТ болон, Тээврийн цагдаагийн албаны ахлах мөрдөгчид хүлээлгэн өгчээ.