Энэтхэгийн Ченнай хотноо болж буй Шатрын 44 дүгээр олимпиадын долоо дахь өрөг өчигдөр /2022.08.05/ явагдлаа.
Манай улсын эмэгтэй баг долоо дахь өрөгт Кубын шигшээ багийг 3,5-0,5 оноогоор хожиж, ээлжит ялалтаа авлаа. Энэ удаа А.Энхтуул, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар хожил авч, Б.Баярмаа тэнцжээ.
Харин эрэгтэй баг маань Хорватын шигшээд 1:3 -аар хожигдов. Тодруулбал, Б.Гүндаваа хожил авч, Д.Батсүрэн, Г.Амартүвшин, С.Билгүүн нар хожигдол хүлээлээ.
Найман өргийн дараахь байдлаар манай эмэгтэй баг “А” категорид наймдугаар байрт бичигдэж, ширээний дүнгээр нэгдүгээр ширээнд эмэгтэй Их мастер А.Энхтуул дөрөвт, гуравдугаар ширээнд эмэгтэй ОУМ Т.Мөнхзул аравдугаар байрт, дөрөвдүгээр ширээнд ОУШХДМ Б.Мөнгөнзул наймдугаарт тус тус бичигдэж байна.
Мөн өнөөдөр/2022.08.06/ Монголын эмэгтэй баг алдарт эгч дүү гурван Полгарыг шатрын ертөнцөд төрүүлсэн Унгарын хүчирхэг багтай тоглох юм.