“Дэлхийн цагдаа-Галын тоглолт 2022” Олон Улсын тэмцээн Нидерланд Улсын Роттердам хотноо энэ оны долоодугаар сарын 22-30-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд 5 тивийн 70 гаруй орны 10 мянга гаруй тамирчин цагдаа нар спортын 63 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тус тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 18 алба хаагч Монгол Улсын Цагдаагийн байгууллагыг төлөөлөн спортын 9 төрлөөр өрсөлдөж:

  •  алтан медаль 12,
  • мөнгөн медаль 9,
  • хүрэл медаль 8 буюу нийт 29 медаль хүртэж, баг тамирчид өнөөдөр /2022.08.06/ эх орондоо ирлээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн