ДЭМБ Ковид-19 цар тахлын долоо хоногийн шинэчилсэн тайланг гаргажээ. 7 дугаар сарын 25-аас 31-нийг хүртэлх долоо хоногт дэлхийн улс орнуудад коронавирусний зургаан сая гаруй шинэ халдвар бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 9 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Харин өнгөрсөн долоо хоногт Япон улсад коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн гэж ДЭМБ мэдэгдлээ.
Тодруулбал, Японд өнгөрсөн долоо хоногийн байдлаар 1,379,099 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 42 хувиар өссөн байна. Японы долоо хоног тутмын үзүүлэлт хоёр долоо хоног дараалан дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт болж, дэлхийн нийт дүнгийн 20 орчим хувийг эзэлж байна.
Долоо хоногт 923,366 шинэ тохиолдол бүртгэгдсэн АНУ хоёрдугаарт орсон бол, 564,437 хүн халдвар авсан Өмнөд Солонгос гуравдугаарт бичигдсэн байна.
Дэлхий даяарх халдварын бодит тоо албан ёсоор бүртгэгдсэн тооноос хавьгүй өндөр байж мэдэхийг ДЭМБ мэдэгдэлдээ мөн тэмдэглэжээ.