63 жилийн түүхтэй Азийн Бодибилдинг Фитнессийн Холбооноос зохион байгуулсан 54 дэхь удаагийн Бодибилдинг фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 7-р сарын 15-21 ний өдрүүдэд Мальдивын Бүгд Найрамдах улсын Маафүши арал дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 24 орны 370 гаран тамирчин нийт 50 ангилалд 150 медалийн төлөө өрсөлдөж шилдгүүд тодорлоо.
Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаас 14 тамирчин, 1 олон улсын шүүгчийн хамтаар оролцож 5 алт, 5 мөнгө, 5 хүрэл нийт 15 медаль хүртсэн амжилт үзүүллээ.
Б.Еркебулан Men’s sports physique up to 180 cm ангилалд Алтан медаль,
Ц.Мөнгөншагай Junior momen’s model physique 21 years ангилалд Алтан медаль,
3. Н.Бадамханд Senior women’s model physique up to 155cm ангилалд Алтан медаль,
4. Э.Анхзаяа Senior women’s sport physique open ангилалд Алтан медаль,
5. Э.Анхзаяа Ladies women’s sport physique 30-40years ангилалд Алтан медаль,
6. Ц.Мөнгөншагай Senior women’s model physique up to 160cm ангилалд Мөнгөн медаль,
7. Ц.Эрдэнэчимэг Ladies women’s model physique over 40 years old ангилалд Мөнгөн медаль,
8. З.Ариунаа Senior women’s bodybuilding over 55kg ангилалд Мөнгөн медаль,
9. З.Нямзул Senior women’s model physique up to 170cm ангилалд Мөнгөн медаль,
10. Д.Отгонтөгс Senior women’s model physique up to 165cm ангилалд Мөнгөн медаль,
11. З.Нямзул Ladies women’s model physique over 40 years old ангилалд Хүрэл медаль,
12. Л.Долгорсүрэн Senior women’s athletic physique open ангилалд Хүрэл медаль,
13. Л.Долгорсүрэн Ladies women’s athletic physique over 40 years old ангилалд Хүрэл медаль,
14. Д.Отгонтөгс Ladies women’s model physique 30-40 years old ангилалд Хүрэл медаль,
15. Д.Бадамханд Senior women’s model physique up to 170cm ангилалдХүрэл медаль тус бүр хүртэж, эмэгтэй багийн дүнгээр Хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ.
Эх орныхоо нэрийг олон улсад өндөрт өргөж амжилт үзүүлсэн баг тамирчиддаа чин сэтгэлийн халуун баяр хүргээд цаашдын тэмцээнд нь өндөр амжилт хүсье!