Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Орос, Монголын хамтарсан цэргийн хээрийн сургуулилалтын асуудлаар тайлбар хийлээ.

Тэрбээр “Манай улс олон оронтой Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа. Саяхан АНУ-ын зэвсэгт хүчний алба хаагчидтай хамтарсан “Хааны эрэлд” цэргийн сургуулилалтыг хийсэн. Орос, Монголын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ” хээрийн сургуулилалт жил бүр явагддаг. Бусад орнуудтай жил болгон хуваарьт, төлөвлөсөн ажлаа хоёр талдаа тохирсны дагуу хэрэгжүүлээд явж байгаа ажлуудын нэг.

Зэвсэг техникийн хувьд ОХУ-аас сургуулилалтдаа зориулж техник оруулж ирээд буцаагаад аваад гардаг уламжлалтай. Энэхүү сургуулилалт нь жил болгон хийгддэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн шинэ зүйл хийж байгаа бус жил болгон хийгддэг сургуулилалт.

Энэ нь Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Батлан хамгаалах яамдуудын хооронд тохирсон тохиролцоо, бүх хуулийн хүрээнд хийгдэж буй ажил юм” гэв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн