Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг буулгаж, хашааны оронд ургамлан хашлага хийхээс гадна явган хүний замыг өргөтгөн, дугуйн зам, ногоон байгууламж зэрэг тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тус музейн урд талын 1.3 га талбайд хийх тохижилтын ажил эхэлжээ. Уг хэсэгт хуйлдаг зүлэг тавьж, цэцэрлэгт хүрээлэнтэй байгуулна хэмээн Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, боломжийг хангасан, цэлгэр, цэвэрхэн нийслэлтэй болох ажил үргэлжилж байна.