ЭМЯ: Өнгөрсөн хоногт 347 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдав

2022-07-26 11:40
covid5

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 347 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдрөөсөө 119-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 939,010 болж нэмэгдэв.

Илэрсэн халдварын

  • 174 нь Улаанбаатар хотод,
  • 173 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд 24, Дархан-Уулд тав, Дорноговьд 24, Дорнодод хоёр, Орхонд найм, Өмнөговьд 77, Увсад 21, Ховдод 12 бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 415 хүн эдгэрсэн бол одоогоор 7,365 хүн хяналтад байна.