Монголын үндэсний спортын долоодугаар наадмын зохион байгуулах хорооны зүгээс наадмын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг өглөө.
БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл” Монголын үндэсний их наадам наймдугаар сарын 11-14 ний өдрүүдэд Хүй долоон худагт спортын 13 төрлөөр зохион байгуулагдана. Наадмын арга хэмжээнд нийт 3000 гаруй тамирчин оролцох төлөвтэй байна. Одоогийн байдлаар 2700 гаруй тамирчин цахимаар бүртгүүлээд байна. Наадмын нээлтийн үйл ажиллагаа наймдугаар сарын 11-ний өглөөний 11:00 цагт эхэлнэ. Наадам сур харваа, морьт харваа, үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, жороо морины уралдаан гэсэн төрлүүдээр зохион байгуулагдана” гэлээ.