Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт Парисын Эйфелийн цамхгийг дуурайн босгосон хэмээх жижиг хэмжээтэй цамхгийн зураг олон нийтийн сүлжээнд иргэдийн анхаарлыг татаад байгаа билээ.

Тэгвэл уг цамхгийг талаар Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын тамгын газрын орлогч дарга асан Д.Авгатүвшин Gogo.mn сайтад тайлбар өгсөн байна.

Тэрбээр “Манай сумын уугуул, Эрдэнэтэд амьдардаг иргэн энэ цамхгийг өөрийн санаачилга, хөрөнгөөр манай сумын Баян-Улааны Дөрөлж гэдэг газар 2020 онд босгосон. Үүнээс гадна саравч, сүүдрэвч зэргийг барьсан.

Зарим хүн цахим орчинд худал мэдээлэл тараасан байна лээ. Энэ цамхгийг тухайн иргэн сумандаа өнгө нэмье гэсэн сэтгэлээр, өөрөө цуглуулсан хөрөнгөөрөө бий болгосон.

3 метр орчим өндөртэй энэ цамхаг шөнө гэрэлтдэг. Олон машин өнгөрдөг энэ тойргийн газрыг харах юмтай болгоё гэж л хийхийг зорьсон. Энд, тэндээс төсөв авсан зүйл огт байхгүй. Тухайн үед сумын захиргаанаас зөвшөөрөл авч хийсэн юм. Энэ иргэн өөрийнхөө чадлаар орон нутагтаа юм бүтээх хүсэлтэй, уран гартай хүн.

Тэгээд цамхгийг хийхэд туслалцаа үзүүлсэн хүмүүсийнхээ нэрсийг дээр нь бичсэн байсан” гэжээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн