Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс эмнэлгийн ачаалал болон коронавирусийн өвчлөлийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
ХӨСҮТ, Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх “Омикроны ВА.4, ВА.5 хувилбарын эмнэлзүйн шинж тэмдгийн тухайд хоолой өвдөх, хуурай ханиалгалт их байх, халуурах, үе мөч өвдөх зовуурь түгээмэл илэрч байна.
Тандалт судалгааны албанаас хийгдсэн хүмүүсийн эмнэлзүйн шинж тэмдгийг авч үзвэл хоолой өвдөх 58%, хуурай ханиалгах 56.3% толгой өвдөх 41.8%, хоолой сэрвэгнэх шинж тэмдэг 41.4%-д нь илэрсэн.
Бага насны хүүхдүүдэд хоол боловсруулах замын хямралууд болох бөөлжих, суулгах зэрэг зовуурь 4-6%-д нь илэрч байна” гэлээ.