Япон улсын төр Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн оршуулгыг төрийн ёслолын хэмээнд дахиж үйлдэхээр болжээ. Ёслолыг ирэх есдүгээр сарын 27-нд товлосон байна. Kyodo агентлаг энэ талаар мэдээллээ.
Японы Сайд нарын танхимаас төрийн оршуулгыг Токио дахь Хааны ордноос холгүй орших “Будокан” ордонд хийх юм байна. Ёслолд дэлхийн олон улс орны төрийн дээд албан тушаалтнууд ирж оролцоно гэж төлөвлөж байна.
Шинзо Абэ нь энэ сарын 8-ны өдөр Нара хотод сонгуулийн кампанит ажлаар явж байхдаа халдлагад өртөж амиа алдсан юм.