Эрүүл Мэндийн Яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр шинэ давалгаатай холбоотойгоор хөл хорио тавихгүй харин иргэдийн хувийн хариуцлага руу чиглэсэн арга хэмжээнд чиглэнэ гэдгийг хэллээ.
Тэрбээр “Манай улсын хувьд 2021 оны долдугаар сараас хойш цар тахалтай зэрэгцэн орших бодлого явуулж эхэлсэн анхны улсуудын нэг. Тиймээс коронавирусийн шинэ давлагаа эхэлж байгаа ч хөл хорио тавихгүй. Сургууль хичээл, олон нийтийн үйл ажиллагаатай холбоотой хөл хорио тавихгүй ба бизнесүүдийг хумихгүй. Харин иргэдийн хувийн хариуцлага руу чиглэнэ.
Амны хаалт зүүх, хүүхэд болон ахмад настнууд анхаарал болгоомжтой байж олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг уриалж байна” гэлээ.