Эрүүл Мэндийн Яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Омикроны BA.4, BA.5 хувилбар нь анх 2022 оны гуравдугаар сард Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад бүртгэгдсэн. Улмаар бусад тивүүдэд тархалт өгч одоог хүртэл намжаагүй байна. Дэлхийн дахинд сүүлийн таван долоо хоногийн турш тохиолдлын тоо өссөн.
Зарим улсад хөл хориогоо сэргээж эхлээд байна. АНУ-д өнгөрсөн долоо хоногт хамгийн өндөр буюу 2,345 нас баралт бүртгэгдсэн.
Манай улсад энэ оны долдугаар сард нэг нас баралт бүртгэгдсэн байна. Халдварлах чадвар өндөр байгаа учраас BA.5 хувилбарын эзлэх хувь богино хугацаанд эрчимтэй нэмэгдэнэ гэсэн таамаглалыг олон улсын эрдэмтэд гаргаж байна.
Манай улсын хувьд ХӨСҮТ-ийн генийн дараалал тогтоох лабораторийн шинжилгээний дүнгээс харахад BA.4, BA.5 хувилбарын эзлэх хувь нийт халдварын 10 орчим байгаа. Цаашид энэ сарын сүүл гэхэд 80-90 хувь руу орно. Омикроны BA.4, BA.5 хувилбар нь сүүлийнх биш гэдгийг анхааруулж байгаа” гэлээ.
1 comment
Энэ муу амтай нөхөр шинэ хувилбар гарахыг мэдээд байхыг бодоход энэ вирусыг чинь албаар гаргаад байгаам биш үү вакцин хорио янз бүрийн аргаар мөнгө гудрах гээд ДЭМБ бас бус янз бүрийн нөхдүүдтэй нийлээд л