Прокурор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 206 хэрэгт хяналт тавьж, 128 яллагдагчид холбогдох 94 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүллээ.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон 186 хүний дийлэнх хувь нь залуучууд байна.
Тодруулбал, 2,1 хувь нь 17 хүртэл, 2,7 хувь нь 45-аас дээш, 23,6 хувь нь 31-44, 71,5 хувь нь 18-30 насны хүмүүс байгаа бол 90,9 хувь нь эрэгтэй, 75,3 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.
Эх сурвалж: Улсын Прокурорын ерөнхий газар