Энергийн ундаа гэхээр бидэнд энерги өгдөг гэсэн хэрэг огт биш аж. Өөрөөр хэлбэл, эдгээр ундаанд энерги гэх зүйл огт байхгүй, бид өөрсдийнхөө нөөц энергийг л ашигладаг аж. Нэг үгээр хэлбэл, бид өөрсдийнхөө энергийг зээлээр авдаг гэсэн үг гэнэ. Тиймээс хэзээ нэгэн цагт эргүүлээд ядаргаа, нойргүйдэл, уур уцаар зэрэг “хүү”-тэй нь хамт төлдөг учир энергийн ундааны үйлчилгээ гарсны дараагаар сайтар амрах хэрэгтэй болдог.
Энергийн ундаанууд таурин, глюкуронолактон гэсэн бодисуудыг агуулдаг. Нэг лааз ундаан дахь тауриний хэмжээ байх ёстой хэмжээнээсээ хэд дахин их байдаг бол 2 лааз энергийн ундаан дахь глюкуронолактоны хэмжээ нь хоногт авбал зохих хэмжээнээс 500 дахин их байдаг аж. Эрдэмтэд хүртэл эдгээр бодис хүний бие махбодид яаж нөлөөлдөг, кофеинтэй хэрхэн нэгддэг талаар ойлголт алга. Тиймээс ийм өндөр тунгаар хэрэглэх нь эрсдэлтэй алхам гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: Монголын өсвөрийн сэтгэл зүйч холбоо