Дархан аварга Х. Баянмөнх зодог тайлахдаа хэлсэн үг. “Энэ бол их аз хийморьтой үйл явдал. Би өнөөдөр 80 хүрээд, төр ард түмний их баяр наадам 100 нас наслаад, засаг төрөөс зодгоо тайлах эрхийг надад өгөөд ёслон тэмдэглэж байгаадаа баяртай байна.
Дахин зодог шуудагтайгаа ногоон зүлгэн дээрээ хүчээ үзэж чадахгүй боллоо гэхээр ХӨНГӨН МЭДРЭМЖ төрж байна. Гэхдээ би өөртөө “Чи 13 настай бөхийн аманд гарч байсан. Одоо 80 настай, 68 жил ногоон дэвжээндээ хүчээ үзлээ, дэлхийд барилдлаа, шинжлэх ухаан, шавь бэлтгэл ажлаа гүйцэтгэлээ болоо юм бишүү” гэж өөртөө хатуу үг хэлээд хүлээн зөвшөөрч байна.
Цаашид миний монголын ард түмэн өвөг дээдсийн минь үлдээсэн дэлгэр дүүрэн зуны гурван зүйлийн наадмыг чанартай сайн хийж, цэвэр ариун ёс зүйтэй авч явж, өвөг дээдсийн үлдээсэн энэ их соёлыг чамбайхан, чансаатай авч явах байх гэж найдаж байна.
Олон түмнээ эрүүл энх, бусдын сайн сайхан баярлаж, санааныхаа зоргоор амьдардаг хорвоод сайхан санаатай яваарай гэж ерөөе. Та бүхэн минь өнөд мөнх жаргал цэнгэлтэй баярлаж яваарай” гэв.
1 comment
yumiig yaj medehev hurgen shigee garaad ireh ch yum biluu