Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Б.Болдбаатарын хээр даага түрүүллээ

2022-07-12 15:131min0
293278474_117830300970980_1211779478320869967_n

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын дааганы уралдаан боллоо.

Уралдааны түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Б.Болдбаатарын хээр даага  орж ирлээ. Даагыг Д.Төгөлдөр хэмээх 13 настай хүү унаж, түрүүлүүлсэн байна.

  1. Түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Б.Болдбаатарын хээр даага
  2. Аман хүзүүд Өвөрхангай аймгийн Сант сумын уяач н.Энхжаргалын хээр даага
  3. Айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач П.Баярбатын халтар даага
  4. Айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат П.Даваанямын хээр даага
  5. Айргийн тавт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ц.Эрдэнэбаярын хүрэн даага хурдалж, унасан хүүхэд, уясан эзнээ баясгалаа.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй