Монголбанкны Эрдэнэсийн сангаас Монгол Улсын болон олон улсын ач холбогдол бүхий тэмдэглэлт ой зэрэг онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан алт, мөнгө, зэс дурсгалын зоос эрхлэн гаргадаг.

Энэ хүрээнд урлаг, спортын алдартнууд цувралын үргэлжлэл болгон “THE HU” 3 төрлийн дурсгалын мөнгөн зоос эрхлэн гаргаад байна. Тус 3 төрлийн дурсгалын зоосыг сүүлийн үеийн smartminting технологиор урлаж, хэсэгчлэн алтаар бүрснээрээ онцлогтой. Хамтлагийн гишүүдийн зураг бүхий дурсгалын зоос нь 3 унцын жинтэй 65 мм диаметртэй, Хүннү гүрэн болон хамтлагийн логотой дурсгалын зоос нь 2 унцын жинтэй 50 мм диаметртэй болно.

“Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг нь Монгол Улсын нэр хүнд, үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой дүр төрхийг бий болгосон бөгөөд уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуур, хөөмий хархираа зэргийг рок урсгалтай хослуулан дэлхийд Монгол онцлог бүхий “Хүннү” рок гэх урсгалыг бий болгоод байна.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдан борлуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.coin.mongolbank.mn цахим хуудас, 11-329677 утсаар авах боломжтой.

 

Нэр THE HU – Гишүүд
Он 2020
Металл Мөнгөн зоос
Жин 93.3 грамм
Диаметр 65 мм
Цуврал Урлаг, Спорт
Нэр THE HU – Гишүүд

 

 

 

 

Нэр THE HU – Rock
Он 2020
Металл Мөнгөн зоос
Жин 62.2 грамм
Диаметр 50 мм
Цуврал Урлаг, Спорт

 

 

 

 

Нэр THE HU – Хүннү
Он 2020
Металл Мөнгөн зоос
Жин 62.2 грамм
Диаметр 50 мм
Цуврал Урлаг, Спорт

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн