Дэлхийн шилдэг их сургуулиас анхны монгол доктор төржээ
2022-07-06 12:30

Дэлхийн шилдэг их сургуулиудын нэг Stanford University-ээс төрсөн анхны Монгол доктор Эрдэнээгийн Элбэгдүүрэн нь Өмнөговь аймгийн төр нийгмийн ахмад зүтгэлтэн, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Дэмчигийн Бараадууз гуайн ач охин бөгөөд тус сургуулийг биологийн ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан анхны Монгол төгсөгч боллоо.
Тэрээр 2013 онд АНУ-ын Канзас мужийн Лоренс хотын ахлах сургуулийг онц дүнтэй, мөн дэлхийн шилдэг сургуулийн нэг Принстоны Их сургуулийг 2017 онд молекулын биологийн мэргэжлээр тус тус төгссөн юм.
Монгол хүний оюун ухаан эрдэм мэдлэгийг дэлхийд таниулж, нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж яваа. Шинэхэн доктортоо баяр хүргэж амжилт хүсье.
Эх сурвалж: “Өмнөговь” пэйж