“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

2022-07-06 12:501min5
290456832_351372520503622_7094192407307728688_n

Геологи, уул уурхайн салбарын хөгжлийн төлөө 37 жилийн хөдөлмөрөө зориулахдаа салбарын бодлого, хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлоход үр бүтээлтэй ажиллаж, уул уурхайн стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд бодит үр дүн гарган Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр зэрэг уул уурхайн салбарын анхны том үйлдвэр, уурхайнуудыг барьж байгуулах, салбарын үндэсний боловсон хүчнийг сургаж бэлтгэх, Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмэр, КОВИД-19 цар тахлын нийгэм эдийн засаг, ард иргэдийн аж амьдралд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, ахуйн хог хаягдал, ус, цахилгаан, дулааны төлбөрөөс чөлөөлөх бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг удирдан зохион байгуулж байгаа хөдөлмөр зүтгэл, Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрлэлийн салбарын хөгжил, дэвшилд оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн, Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд асан, “Улсын баатар Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Хоохорын Бадамсүрэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

5 сэтгэгдэлтэй

  • Иргэн

    2022-07-06 12:53 at 12:53

    Хулгайч хүн шагнагддаг хорвоо болжээ энэ юу хийсийн МРЦМ. г мөн ч их идсэн дээ одоо эрдэнэт

    Хариулах

  • Тийм

    2022-07-06 13:01 at 13:01

    Одоо аймгуудын жижиг хулгайчид шагналд умбана.

    Хариулах

  • Зочин

    2022-07-06 15:30 at 15:30

    Хөдөлмөрийн баатар автлаа хөдөлмөрлөсөн хүн мөн үү идсэн дуусахаар нь арчиж бгаа юм биш үү

    Хариулах

  • Зочин

    2022-07-06 18:00 at 18:00

    Сайн байна баяр хүргэе. Жинхэнэ эзнэа олсон шагнал байна.хөдөлмөрийн баатрыг ийм л хүнд өгөх нь зөв. Улам их амжилт хүсэе

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй