Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Ойн агентлаг байгуулах тогтоол гаргасан талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Ойн судалгаа хөгжлийн төвийг татан буулгаж Ойн агентлаг байгуулах шийдвэрийг УИХ-аас гаргаад байсан билээ.
“Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл УИХ-ын нэгдсэн чуулганаар 2022.06.03-ны өдөр батлагдаж, ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хуулиар тогтоосон.
Ийнхүү “Ойн агентлаг” байгуулагдах ажил хуулийн дагуу явагдаж өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас “Ойн агентлаг” байгуулах тогтоол гарсан байна.