Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндорж хурдан моринд хорхойтой, өөрөө ч шаггүй уяач гэнэ. Тэрбээр баяр наадмыг зохион байгуулах сурын салбар хороог ахлан ажиллаж байгаа. Баяр, наадам дөхсөн энэ өдрүүдэд сурын талбай морины уяаг хослуулан тун ч завгүй яваа сурагтай. Ажил хэрэгч имижтэй энэ эрхэм амралтын өдрүүдэд хусуур, сойтог бариад хүй долоо худагт хурдан хүлгийнхээ уяа, сойлгыг тааруулж байгаад ирдэг бол ажлын өдрүүдэд сурын талбайд өнждөг болсон гэнэ.
Түүний хурдан моринд дуртай, морины уяанаас салдаггүй хобби нь түүний ааваас улбаатай. Түүний аав “Торгоны зам”-аар овоглосон Монгол Улсын манлай уяач Ц.Гантөмөр бол улсын баяр наадамд түрүү, айраг алдалгүй авч явсан уяач, алдарт “Пума хул” азарганы эзэн юм. Тэгэхээр удам залгасан уяачдын хурдан хүлгүүд улсын баяр наадамд хэрхэн тоосоо өргөж, торгон жолоогоо өргүүлэх бол гэдэг хурдан морь сонирхогчдын анхаарлыг татаж байна. Тэр дундаа шинэхэн уяач, залуу сайдын уяа сойлго хэрхэн тааруулдаг нь бүр ч сонирхолтой байгаа гэнэ.
Ташрамд сонирхуулахад манай улс энэ онд 20 мянга орчим жуулчин эх орондоо хүлээж авна гэсэн зорилт дэвшүүлснийг БОАЖЯ мэдэгдээд байна. Ингэхдээ манай брэнд болсон үндэсний их баяр наадам, тэр дундаа эрийн гурван наадмыг үзүүштэй, хүртээмжтэй болгох чиглэлд ихээхэн анхаарч байна. Тухайлбал, БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан үндэсний их баяр наадмын сурын салбар хороо бэлтгэл ажлаа бүрэн хангаж, харваа энэ сарын 7-нд урианхай харваагаар эхлэхээр болжээ.
Эх сурвалж: Leader.mn
2 comments
Амжилт хүсье. Наадмын түрүү аваарай
Пялдага гөлөг вэ сайд майдаа болиод морио уявал ясын хамаг байгалийн тогтоц газруудаа аялал жуулчлал нэрээр зараад идэж бга биздэ