Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны долоодугаар сарын 4-ний өдөр нүүрс тээврийн 501 автомашин, Ханги боомтоор 215 автомашин, Булган боомтоор 96 автомашин, Шивээхүрэн боомтоор 147 автомашин хил нэвтэрчээ.
Харин зэсийн баяжмал тээврийн 39 автомашин Гашуунсухайт боомтоор хил гарчээ.
Манай улс оны эхний 5 сард нүүрснээс 503.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 130.5 тэрбум төгрөгөөр буюу 35 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ.