Жо Байдены засаг захиргаа БНХАУ-д төвтэй таван компанийг хар жагсаалтад оруулсан талаар Reuters агентлаг мэдээлжээ

2022-06-30 07:301min1
байдан

Жо Байдены засаг захиргаа БНХАУ-д төвтэй таван компанийг ОХУ-ын батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарыг дэмжсэн гэх үндэслэлээр худалдааны хар жагсаалтад оруулсан талаар Reuters агентлаг мэдээлжээ.

Тус агентлаг АНУ-ын Худалдааны яам мягмар гарагт мэдээллээс иш татан ийнхүү мэдээлжээ.

ОХУ Украин руу довтолохоос өмнө эдгээр таван аж ахуйн нэгжүүд нь ОХУ-ын “анхаарал татсан” байгууллагуудад бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан бөгөөд дайн эхэлсний дараа ч үргэлжлүүлэн гэрээ хүлээн авсаар байсан гэж мэдээлжээ.  Вашингтон дахь БНХАУ-ын ЭСЯ-наас Бээжин ОХУ, Украинд цэргийн тусламж үзүүлээгүй болохыг онцлоод энэхүү үйлдэл нь олон улсын хууль, дүрмийг зөрчсөн үйлдэл тул шаардлагатай арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

1 сэтгэгдэлтэй

  • АНУ шударга бус байна

    2022-06-30 13:49 at 13:49

    Хэн нь хэндээ юугаа зарах нь тэдний эрх биз хулхи ардчилсан америк аа ???

    Хариулах

АНУ шударга бус байна сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй