Жо Байдены засаг захиргаа БНХАУ-д төвтэй таван компанийг ОХУ-ын батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарыг дэмжсэн гэх үндэслэлээр худалдааны хар жагсаалтад оруулсан талаар Reuters агентлаг мэдээлжээ.
Тус агентлаг АНУ-ын Худалдааны яам мягмар гарагт мэдээллээс иш татан ийнхүү мэдээлжээ.
ОХУ Украин руу довтолохоос өмнө эдгээр таван аж ахуйн нэгжүүд нь ОХУ-ын “анхаарал татсан” байгууллагуудад бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан бөгөөд дайн эхэлсний дараа ч үргэлжлүүлэн гэрээ хүлээн авсаар байсан гэж мэдээлжээ. Вашингтон дахь БНХАУ-ын ЭСЯ-наас Бээжин ОХУ, Украинд цэргийн тусламж үзүүлээгүй болохыг онцлоод энэхүү үйлдэл нь олон улсын хууль, дүрмийг зөрчсөн үйлдэл тул шаардлагатай арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.
1 comment
Хэн нь хэндээ юугаа зарах нь тэдний эрх биз хулхи ардчилсан америк аа ???