Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны зургаадугаар сарын 24, 25-ны өдөр нүүрс тээврийн 904 автомашин, Ханги боомтоор 146 автомашин, Булган боомтоор 277 автомашин, Шивээхүрэн боомтоор 171 автомашин хил нэвтэрчээ.
Харин зэсийн баяжмал тээврийн 103 автомашин Гашуунсухайт боомтоор дээрх өдрүүдэд хил гарчээ.
Өнгөрсөн 7 хоногт 583.2 мян.тн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 300.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ.