“Тамирчдын баярын өдөр” тохиож байна

2022-06-26 13:001min0
d54ea8367fabe77e67ffd5b014f2da67f700dfe3

Биеийн тамир спортын газар, салбарын яамтай хамтран зохион байгуулдаг “Тамирчдын баярын өдөр” өнөөдөр тохиож байна. Цар тахлын улмаас хоёр жил зохион байгуулаагүй байсан тус арга хэмжээг энэ удаад орон даяар нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Зохион байгуулагчид энэ жилийн баяраа урьд жилүүдийнхээс илүү өргөн хүрээтэй, онцлог зохион байгуулахаар болсон байна.

Тухайлбал, “Тамирчдын баяр”-ын өдрөөр МҮОХ-ны музей, төв орон нутгийн спорт заал, фитнесс, спорт клуб тодорхой хугацаанд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм. Энэ өдрийн оргил арга хэмжээ нь Д.Сүхбаатарын талбайд 09:00 цагт эхлэх хүндэт зочид спортын зүтгэлтэн, эрдэмтэн, ахмад тамирчин, олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, залуучуудын олимп, тив, дэлхийн медальтан тамирчид, багш дасгалжуулагчид болон нийслэл, дүүрэг, хүчний байгууллагын албан хаагчдын хүндэтгэлийн жагсаал байх юм. Араас нь цацагтай аэробик, гимнастикийн үзүүлэх тоглолт, флаш моби дасгал, “UB dreams” хамтлагийн бөмбөрийн тоглолт, брейк данс бүжиг зэрэг үзүүлэх тоглолт болно.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй