Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарыг холын замд анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.
Энэ оны 06 дугаар сарын 25 -ны өдөр Булган аймаг Бугат сумын 2 дугаар баг “Зүүн түрүүний гүүр” гэх газарт Хово маркийн авто машин онхолдож нэг хүний амь нас хохирсон байна. Тодруулбал, Жолооч А Дархан-Уул аймгаас Булган аймгийн чиглэлд зорчигчгүй ганцаараа хөдөлгөөнд оролцож яваад онхолдсон бөгөөд гүүрний хашлага мөргөж хажуу руу нь автомашинтайгаа унасан байна. Жолооч эмнэлгийн анхан шатны тусламж авах замдаа нас барсан байна. Уг хэрэгт Булган аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байна.
Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хурдыг тохируулж, техникийн бүрэн байдлыг хангаж, ачааны даацыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хэт ядарсан үедээ жолоо барихаас татгалзаж, санамсаргүй нэг үйлдэлээс шалтгаалж бусдын амь нас эрүүл мэнд хохирч байгаад дүгнэлт хийн анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу.
Сонголт зөвхөн таны гарт байна. Аажуу явбал аяндаа хүрнэ дээ