Завхан аймгийн нийт нутгаар хуурайшилт их, гал түймрийн аюултай болон нэн аюултай зэрэглэлд байна. Тиймээс иргэдийг болзошгүй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн урьдчилан сэргийлэх мэдээллээр 2,3,4,5 дугаар сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Завхан зэрэг аймгийн ихэнх нутгаар дундаж орчим, бусад нутгаар 1.0-1.5 градус дулаан байх төлөвтэй байна.
Олон жилийн дунджаар Завханы баруун, хэсгээр 3-12 мм, бусад нутгаар 12-21 мм хур тунадастай, хавар, зуны улиралд нийт нутгаар хуурайшилтын зэрэг их байх мэдээллийг ирүүлсэн. Зуны улирал 1-2 градус дулаахан байх, түрүү жилийн мөн үетэй харьцуулахад хуурайшилт их байх төлөвтэй байна. Онцгой байдлын ерөнхий газар жил бүр гардаг улирлын чанартай гамшигт осолд бэлэн байх зорилго, зорилттой ажилладаг.
Аймгийн нийт нутаг түймрийн эрсдэл нэн их буюу нэн аюултай, IV зэргийн түвшинд хүрсэн учраас иргэд онцгой анхаарах нь чухал. Тиймээс аймгийн Онцгой байдлын газар бэлтгэл бэлэн байдалд онцгой анхаарч ажиллаж байна. Мөн дулааны улиралд олон жилийн дунджаас халуун, хур тунадас бага байхтай холбогдон иргэд гол бараадан сэрүүцэх. Голын эрэг дагуу амарч зугаалах нь их байна. Тиймээс хот, суурин орчмын томоохон гол, мөрнүүдийн эрэг дагуу сэрэмжлүүлэх самбар байршуулах, завьт эргүүл явуулах, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэх мэдээ хүргэх ажлыг эрчимжүүлж байна гэж аймгийн Онцгой байдлын гарзаас мэдээлэв.